Showing posts with label HAIBUN. Show all posts
Showing posts with label HAIBUN. Show all posts

Tuesday, February 11, 2014

Хайбун 

Хиймэл сормуус наагаад гудамжаар хөнгөн хөнгөн алхахуйд би эрвээхий болсон мэт. Аньсагаа хэдэнтээ чавчлан мөнөөх сормуусаа дэрвэлзүүлэхүйд нисэх мэт мэдрэмж төрнө. Хань минь намайг өнөөдөр хөөрхөн харагдаж байна гэнэ. Сэтгэл баяраар дүүрч, дахин гэрээс гармаар ч юм шиг...
Компьютерийнхаа ард суулаа. 
Үг эвлэрэхгүй, бодол цэгцрэхгүй, ийш тийш, энд тэнд үсчээд л. 
Хиймэл сормуусаа хуулж аваад санаа амрав. Хуурамч юманд бүү хуурт даа хань минь.

эрвээхий
цэцгээс цэцгэнд...
бодол дальдчина



Н. Төвшинзаяа

Thursday, June 27, 2013

Хайбун / Haibun


Хайбүн
Сая би Ертөнцийн төгсгөлийг харлаа... Үр минь ӨНӨ санаагаараа ӨӨР өөрийнхөөрөө Амьдрая гэнэ... Миний хэлсэн,  довтолсон үгс ...тэнүүн талыг тэхий голоор нь хуваасан тэр ТЭНГЭРИЙН өмнө сөхөрлөө... Одоо би ингэж л ШИРГЭЖ байна...

намайг

дусал гэдэг далай

миний бага хүү...
А. Содхүү
A Haibun

I just saw the end of the universe… My son would like to live by himself for a long time. My attacked words kneel before the HEAVEN that divides the wide step into two sides. Now, I am drying up thus...


I am a drop...

the ocean is my

youngest son


A. Sodkhuu

Monday, February 18, 2013

Хайбун / Haibun

Дээлээ өмсөхөөрөө би эрхэмсэг болдог. Омогшил бардамнал цээжнээ асаж, намбалаг агаад гоо үзэсгэлэн төгөлдөр оршдог. Дэн дэн бодлууд, дэрвэлзэх хөнгөн сэтгэл номхорч, бахархал, хүндэтгэл, амар амгалан тэргүүтэн ертөнцийн гэгээн бүхнээр зүрх минь дүүрдэг. Дээлээ өмсөхөөрөө би тэнгэрлэг оршдог оо.

шинийн нэгэн...
шинэхэн дээлтэй хүү минь
томоотой болчихож


Н. Төвшинзаяа

I feel magnificent when I wear my deel. All arrogance and boastfulness burn inward and I exist gracefully and beautifully. Inconsistent thoughts and frivolity fade. My heart is filled by glory, respect, tranquility and all bright things of the Earth. I exist heavenly, when I wear my deel.

White moon...
my son courteous
with his a new deel

Tuvshinzaya Nergui 

Mongolian traditional costume- Deel 

Дэлхийн кигоны санд бүртгэгдсэн хайку/ A haiku, registered in World Kigo Database

Tuesday, October 16, 2012

Хайбун / Haibun

Буйдхан алс говь нутгийн охин миний хамгийн анх танилцсан төгс зүйлсийн нэг цахилдаг цэцэг байсан сан. Хормой дэрвүүлэн гүйсээр олж авсан цахилдагын яргуйн эмзэг дэлбээг жимбэгэр уруулаараа "зэн, зэн" дуугарган үлээхүй содон хөхөлбийн завсарх цагаан судлууд нь өнгөө алдахгүйг хичээх ч гарын өндгөнд шингэн байдагсан. Хавартай зэрэгцээд ургасан тэднийг тасдахыг ээж тэвчихгүй, тэнгэр муухайруулах нь гэж загнана. Нээрээ ч цахилдагын яргуйн дуунд салхи босож, үүлс уурлах шиг санагддаг байж билээ. Гэнэхэн жаахан насандаа би уулс, үүлсийг дэндүү сайн мэдэрдэг байж дээ

цахилдагын дэлбээ...
"зэн зэн" дуунд үүлс ууртайгаар
хуралддагсан

The one of perfect things for a girl of the remote Gobi was the flower- iris. I ran among iris on the steppe, swinging my skirt and chose the biggest virgin bloom of iris, blew by lips to get the sound “zen zen”.
White clouds of the blue iris flower, tried to do not lose their color, but my little fingers became white. My mother told me that if you cut the tender spring iris blossoms the weather will turn dreary or rain will come.  I believed her because it rained when we cut them. It’s why I feel nature – mountain, clouds.

iris bloom...
clouds gather angrily
to the sound of "zen zen"

Nadalsuren Purevdorj

Thursday, October 4, 2012

Хайбун / Haibun

...нэг их сэтгэлийн өглөгтэй хүнд Өгөх юм олдохгүй шаналах зөөлөн шаналан...нэг л өглөө босоод Навчис шарлачихсан байхыг хараад тэдэнд Талархаж амжилгүй гомдоогоод явуулчихсан юм шиг гэгэлзэн гуниглах гань... Нэг их өндөрт нисэж байгаад унахдаа Газар биш Тэнгэр ямар Хатуу юм бэ гэж халаглан ухаарахын зөн...энэ бүгдийг багтаасан орон зай Намар...
...навчис хамгийн тансаг өнгө өмсгөлтэй, хамгийн төгс үнэн гоо галбиртай, хамгийн утга төгөлдөр бүжгийг эхний бөгөөд эцсийн удаа хийж эргэлдэн эргэлдсээр хөсөр унахдаа Хэзээ ч алга ташилт сонсож байгаагүй гэж үү... сэтгэлд д минь харууслын гэгээ татан гуниглан суухад Хэрээ гуагалсан...Яагаад Ийм уянгатай сонсогдоно вэ...яг л ийм намар ийм бүлээн навчистай цуг эргэлдэн бүжсээр газар унаж Браво...Браво...Браво гэж Хэрээ гуагалахыг сүүлчийн уд
аа сонсоод амирлахсан...
 
/...шарласан турьгүй навчис хүйтэн салхинд цочин модноос үргэн үймэрч газар унахад намарын Зөнч хэрээ тэднийг тайтгаруулан гуаглахыг сонсов.../
хүйтэн салхи 
үймэрсэн навчсыг тайтгаруулж 
хэрээ гуаглана...

А. Содхүү
Light sorrow… One morning, I see that leaves have fallen on the earth. I feel the grievance … I can not appreciate and bid farewell to them. The autumn is a space that contains the regret and presentiment to awake; “How much harder is the sky than the earth?”
… Most perfect figure and most fashionable colored leaves making a most perfect dance and turning and turning and falling to earth…
I am sad… Do these leaves never listen to the applause? At that moment a crow is cawing.
Why is this call heard so melodiously?
In the autumn, just like it, I’d like to dance, turn and turn, fall on the earth. I’d like to listen to the crow’s call “Hurray, Hurray, Hurray” and to be peaceful.

cold wind . . .
a crow's caw appealing to
flushed leaves

Sodkhuu Altanchuluun

Wednesday, September 19, 2012

Хайбун / Haibun

Энэ шөнийн саран маргаашийн сарнаас өчүүхэн дутуу...өчигдрийн сарнаас харин өнгө гэрлээрээ өчүүхэн илүү байна...маргааш Сарны сэв дүүрч сэтгэл ханах өдөр...тэгээд л алдраад л хөврөөд л сэмрээд л сэвтээд л...хөлгүй харанхуйд живнэ...одод амьсгаа даран хүлээсэн тэр зүгээс Исгэл саран урган ургаж Тэргэл саран болоод дахиад л тасарч унана даа...Маргааш тэргэл саран тэнгэрт тасарч унах тэр өдөр...Сарны гэгээнд санааширсан Хариад овгийн хөвүүн Шинийн 14-н хоёр...

Тэнгэрт тасарсан
Тэргэл сарыг маргааш
Одод хүлхэнэдээ...
This night, the moonlight is a little lower than tomorrow’s, a little lighter than yesterday’s. Tomorrow is a day that the moon will be full and my soul will be satisfied. Thus, the full moon looses, unreels, withers, flows and drowns in the deep darkness. Stars wait with bated breath and the moon rises and rises. Tomorrow is a day, the full moon flowing in the sky.
tomorrow
stars will gulp
the full moon

Sodkhuu Altanchuluun

14th of the middle month of autumn
(Note: As the lunar calendar, 15th of every month, the moon is full.