Tuesday, July 8, 2014

"Мэдрэхүйн байгаль" хайку шүлгийн түүвэр / The anthology of haiku "The Nature of Feeling"


Хайку хайц шүлэгчдийн “Хязгаараас цааш” бүлгэмийн хоёр дахь уран бүтээл “Мэдрэхүйн байгаль” хайкун түүвэр монгол, англи хос хэлээр хэвлэгдлээ. Тус түүвэрт Б. Бүрэнбилэг, Г. Дарьням, Н. Идши /Идо/, П. Надалсүрэн,  А. Содхүү, Л. Таванбаяр, Н. Төвшинзаяа нарын 7 хайкучийн 250 гаруй хайку багтсан байна. Редактор АНУ-ын яруу найрагч, хайкун мастер Эд Бремсон, орчуулагч Н. Төвшинзаяа, дизайнер Н. Идши /Идо/, уран бичээч Ц. Тамир, фото урлаач Б. Ариунболд нарын уран бүтээлчид ажилласан байна. Мөн “Мэдрэхүйн байгаль” түүвэр АНУ-ын Мижикай Пресс хэвлэлийн газарт англи хэлээр хэвлэгдсэн бөгөөд цахим ном хэлбэрээр amazon.com, createspace.com сайтуудад худалдаалагдаж эхэллээ. 
 “Мэдрэхүйн байгаль” хайкун түүвэр нь  хайкун урлагийн дэг жаяг, мөн чанар, үнэт зүйлс, Зэн буддизмын үндсэн ухагдахуунуудыг шингээсэн, бясалгал төвлөрөлд суурилан туурвисан хайкун урлагийн чанартай бүтээл юм.
Тиймээс энэхүү түүвэр англи монгол хэлээр хэвлэгдсэн учраас яруу найраг, хайку сонирхогчдод төдийгүй судлаачид, орчуулагчид, утга зохиолын багш нар, оюутнууд, сурагчид болон  хэл сурах хүсэлтэй хэн бүхэнд үнэ цэнэтэй гарын авлага юм.
Мэдрэхүйн байгаль түүвэр номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэллээ. 


No comments:

Post a Comment