Monday, April 27, 2015

Хайку шүлгийн олон улсын хаврын кукайн болзол

           ЯРГУЙ НҮДЛЭХ ЦАГ

           Зорилго:

Монголын хайкугийн холбооноос дөрвөн улирлын кукай уралдааныг нээлттэй зарлаж уламжлал болгох зорилгоор анх удаа хаврын кукай зарлаж байна. Энэхүү кукай нь хайку шүлгийн өнөөгийн хөгжлийн түвшинг тодорхойлохуйц бүтээл туурвилыг төрүүлэх, хайкучидын эгнээг өргөтгөх, уран бүтээлээ түгээн сурталчилах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэхэд оршино.

Сэдэв: Яргуй нүдлэх цаг

            Яргуй нь хаврын хамгийн анхны танхи цэцэг бөгөөд монголчууд урт удаан үргэлжилсэн өвлийн улирлын дараа яргуй цэцэглэхийг тэсэн ядан хүлээдэг. Кукайд оролцогч хаврын улирлыг шууд буюу дам илэрхийлсэн  зөвхөн нэг хайкуг илгээнэ.

Хамрах хүрээ:
Олон улсын хайкучдын дунд нээлттэй зарлаж байна. Хаврын кукайг монгол, англи аль нэг хэлээр хүлээн авна.

Шалгуур:
1.    Уралдаанд ирсэн хайкуг монгол, англи хэлээр тус тусад нь шалгаруулна.
2.    Оролцогч монгол, англи хэлээр бичигдсэн НЭГ хайкуг дээрх сэдвийн хүрээнд бичиж ирүүлнэ. Ангилал тус бүрд хайку илгээж болно.
3.    Хайкугаа mongolian@haiku.mn хаягаар илгээнэ.
4.    Өмнө нь ямар нэг хэлбэрээр нийтлэгдсэн хайку илгээхийг хориглоно.
5.    Бүх хайкуг ирсэн дарааллаар монгол, англи хэл тус бүрээр нь зохиогчийн нэргүйгээр жагсаан оролцогчдод илгээнэ.
6.    Кукайн дүн гартал хайкуны зохиогчийг ямар нэгэн байдлаар зарлахыг хориглоно.
7.    Оролцогч жагсаалтыг хүлээн аваад саналаа өгнө. Хэрэв хайкугаа бидэнд илгээсэн бол саналаа заавал өгөх шаардлагатай.
8.    Хэрэв саналаа өгөөгүй бол уралдаанаас хасна.
9.Кукайн дүн МХайХ-ны дэргэдэх “Хязгаараас цааш” бүлгэмийн http://shortformpoetryofmongolia.blogspot.com блогт  нийтлэх буюу олон улсын нэр хүндтэй сайтуудад англи япон хэлээр орчуулагдан сурталчлагдана.

Санал өгөх заавар:
·         Зөвхөн тус кукайд оролцогчид санал өгөх эрхтэй.
·         Бид таны цахим хаягаар оролцогчдын хайкуг зохиогчийн нэргүйгээр жагсаан илгээнэ.
·     Оролцогч 10 онооны эрхтэй бөгөөд нэг хайкунд 3-аас дээш оноо өгөхгүй. 10 оноогоо бүрэн ашиглана. Жишээ нь:

#1-3
#2-3
#5-2
#15-1
#27-1

·         Өөрийнхөө хайкунд санал өгөхгүй
·         Саналаа mongolian@haiku.mn хаягт илгээнэ.
·         Хайку болон саналынхаа доор овог, нэр, оршин суугаа газар, улсынхаа нэрийг бичээрэй.

·         Хавсралт хүлээн авахгүй зөвхөн цахим захидлын талбар дээр бичиж ирүүлнэ үү.
Хугацаа:
Уралдаанд ирүүлэх хайкуг хүлээн авах хугацаа: 2015.04.28 – 2015.05.28
            Уралдаанд ирсэн хайкуг шалгаруулах санал авах хугацаа: 2014.05.30 -2015.06.10
Уралдааны дүнг зарлах хугацаа: 2015.06.15-аас өмнө

Шагнал:        

Хэсэг тус бүр:

            1-р байр          сертификат, мөнгөн шагнал
            2-р байр          сертификат, мөнгөн шагнал
            3-р байр          сертификат, мөнгөн шагнал 

Гадаад оролцогчдод сертификат, мөнгөн шагналыг шуудангаар илгээнэ. Монгол оролцогчид сертификат, дурсгалын зүйл биечлэн гардуулна.

  
МОНГОЛЫН ХАЙКУГИЙН ХОЛБОО
УДИРДАХ ЗӨВЛӨЛ

No comments:

Post a Comment