Хайку, хайц шүлэгчдийн "Хязгаараас цааш" бүлэг 2010 онд байгуулагдсан.
А. Содхүү, Б. Бүрэнбилэг, П. Надалсүрэн, Г. Дарьням,
Н. Идо, Г. Баярцэцэг, Л. Таванбаяр, М. Даваасүрэн Н. Төвшинзаяа нарын 9
гишүүнтэй. 2011 онд "Цагаахан нам гүм", 2014 онд "Мэдрэхүйн байгаль" хайкун түүврүүд хэвлүүлсэн. Манай бүлгийн зөвлөхөөр Япон улсын Дарума музейн ажилтан, доктор Габи
Грийв ажилладаг. Тэрээр дэлхийн киго /байгаль улирлыг илэрхийлэх үг/,
түлхүүр үгийн сан – дата баазыг (kigopedia) үүсгэн, хөтлөдөг бөгөөд
манай бүлгийн гишүүдийн олон хайку тус санд бүртгэгдсэн.
http://databaseworldkigo.blogspot.jp/2012/07/mongolia-saijiki.html
"Хязгаараас цааш" бүлгийн блог англи монгол хэл дээр хөтлөгддөг.
http://shortformpoetryofmongolia.blogspot.com/
Манай бүлэг дэлхийн хайкучид, хайку судлаач нартай холбоо тогтоон
байнгын харилцаатай байдаг агаад бидний хайку, хайц шүлгийн англи
хувилбар дээр АНУ-ын хайкуч, хайга зураач Эд Бремсон, simplyhaiku.com
сайтыг үндэглэгч , хамтран эзэмшигч Роберт Д. Уйлсон, хайкуч, хайку
судлаач Дон Байрд нар идэвхтэйгээр хамтран ажиллаж байна.
Манай бүлгийнхэн 2012 оноос эхлэн Европын улирлын кукай, Рита Одехийн олон улсын кукай, сар бүр явагддаг Шикигийн кукай, Светлана Марисовагийн нэрэмжит кукай, Майничигийн уралдаан, "Ногоон харандаагаа үзүүрлэцгээе" зэрэг уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож, цөөнгүй удаа Топ-10 хайкуны нэгээр шалгарч байсан. Мөн "Дэлхийн хайкун антолог", "Ногоон харандаагаа үзүүрлэцгээе", "Мижикай хайку", "Шилдэг таван мөрт" зэрэг номуудад манай хайкучдын бүтээл нийтлэгдсэн. Хайкун газрын зураг дээр МОНГОЛ гэдэг нэрийг нэмж, дэлхийн хайкучдын дунд МОНГОЛ гэдэг нэрийг дуурсгаж байгаадаа бид баяртай байдаг юм. Бүлгэмийн 3 гишүүн Дэлхийн Хайкугийн Холбооны гишүүн, 2 гишүүн Монголын Хайкугийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн болсон.
Бид дэлхийн хайкун чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, богино
хэлбэрийн шүлгийг судлаж, монгол хайку, хайц шүлгийг Монголдоо төдийгүй
дэлхий нийтэд сурталчлах зорилготой билээ.
No comments:
Post a Comment