Monday, February 18, 2013

Хайбун / Haibun

Дээлээ өмсөхөөрөө би эрхэмсэг болдог. Омогшил бардамнал цээжнээ асаж, намбалаг агаад гоо үзэсгэлэн төгөлдөр оршдог. Дэн дэн бодлууд, дэрвэлзэх хөнгөн сэтгэл номхорч, бахархал, хүндэтгэл, амар амгалан тэргүүтэн ертөнцийн гэгээн бүхнээр зүрх минь дүүрдэг. Дээлээ өмсөхөөрөө би тэнгэрлэг оршдог оо.

шинийн нэгэн...
шинэхэн дээлтэй хүү минь
томоотой болчихож


Н. Төвшинзаяа

I feel magnificent when I wear my deel. All arrogance and boastfulness burn inward and I exist gracefully and beautifully. Inconsistent thoughts and frivolity fade. My heart is filled by glory, respect, tranquility and all bright things of the Earth. I exist heavenly, when I wear my deel.

White moon...
my son courteous
with his a new deel

Tuvshinzaya Nergui 

Mongolian traditional costume- Deel 

Дэлхийн кигоны санд бүртгэгдсэн хайку/ A haiku, registered in World Kigo Database

3 comments:

  1. Царайлаг зулзага шүү нээрээ. Сайхан ч бичиж миний эгч

    ReplyDelete
  2. Good one Zaya. What a handsome young man.

    ReplyDelete