Saturday, November 7, 2015

"Дусал навчис" намрын кукай

“Дусал навчис” хайку шүлгийн олон улсын намрын кукай
 
Зорилго:
Монголын Хайкугийн Холбооноос хайку сонирхогчдын дунд “Дусал навчис” намрын кукай уралдаан зарлаж байна. Хайку шүлгийн өнөөгийн хөгжлийн түвшинг тодорхойлохуйц бүтээл туурвилыг төрүүлэх, хайку бичигч, сонирхогчдын эгнээг өргөтгөх, уран бүтээлийн түгээн сурталчилах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэхэд оршино.
Сэдэв: “Дусал навчис”
Кукайд оролцогч намрын улирлыг шууд буюу дам илэрхийлсэн зөвхөн нэг хайкуг илгээнэ.
Хамрах хүрээ:
Олон улсын хайку бичигчдийн дунд нээлттэй зарлаж байна.
Шалгуур:
1. Уралдаанд ирсэн хайкуг монгол, англи хэлээр тус тусад нь шалгаруулна.
2. Оролцогч монгол, англи хэлээр бичигдсэн НЭГ хайкуг дээрх сэдвийн хүрээнд бичиж ирүүлнэ. Ангилал тус бүрд хайку илгээж болно.
3. Хайкугаа mongolian@haiku.mn хаягаар илгээнэ.
4. Өмнө нь ямар нэг хэлбэрээр нийтлэгдсэн хайку илгээхийг хориглоно.
5. Бүх хайкуг ирсэн дарааллаар монгол, англи хэл тус бүрээр нь зохиогчийн нэргүйгээр жагсаан оролцогчдод илгээнэ.
6. Кукайн дүн гартал хайкуны зохиогчийг ямар нэгэн байдлаар зарлахыг хориглоно.
7. Оролцогч жагсаалтыг хүлээн аваад саналаа өгнө. Хэрэв хайкугаа бидэнд илгээсэн бол саналаа заавал өгөх шаардлагатай.
8. Хэрэв саналаа өгөөгүй бол уралдаанаас хасна.
9.Кукайн дүнг МХайХ-ны дэргэдэх сайтад нийтлэх буюу олон улсын нэр хүндтэй сайтуудад, англи хэлээр орчуулагдан сурталчлагдана.
Санал өгөх заавар:
• Зөвхөн тус кукайд оролцогчид санал өгөх эрхтэй.
• Бид таны цахим хаягаар оролцогчдын хайкуг зохиогчийн нэргүйгээр жагсаан илгээнэ.
• Оролцогч 6 онооны эрхтэй бөгөөд гурван хайкуг сонгож оноогоо хувааж өгнө. Нэг хайкунд 3-аас дээш оноо өгөхгүй. Жишээ нь:
#1-3 оноо
#15-2 оноо
#21- 1 оноо
• Өөрийнхөө хайкунд санал өгөхгүй
• Саналаа mongolian@haiku.mn хаягт илгээнэ.
• Хайку болон саналынхаа доор овог, нэр, оршин суугаа газар, улсынхаа нэрийг бичээрэй.
• Хавсралт хүлээн авахгүй зөвхөн цахим захидлын талбар дээр бичиж ирүүлнэ үү.
Хугацаа:
Уралдаанд ирүүлэх хайкуг хүлээн авах хугацаа: 2015.10.22 – 2015.11.22
Уралдаанд ирсэн хайкуг шалгаруулах хугацаа: 2015.11.23 -2015.11.28
Уралдааны дүнг зарлах хугацаа: 2015.12.01-ээс өмнө
Шагнал:
Хэсэг тус бүр:
1-р байр E сертификат, ном
2-р байр E сертификат, ном
3-р байр E сертификат, ном
Шалгарсан бүтээлүүд Монголын Хайкугийн Холбооны сэтгүүлд хэвлэгдэнэ.


                                           МОНГОЛЫН ХАЙКУГИЙН ХОЛБОО

No comments:

Post a Comment