Хайбун
Хиймэл сормуус наагаад гудамжаар хөнгөн хөнгөн алхахуйд би эрвээхий болсон мэт. Аньсагаа хэдэнтээ чавчлан мөнөөх сормуусаа дэрвэлзүүлэхүйд нисэх мэт мэдрэмж төрнө. Хань минь намайг өнөөдөр хөөрхөн харагдаж байна гэнэ. Сэтгэл баяраар дүүрч, дахин гэрээс гармаар ч юм шиг...
Компьютерийнхаа ард суулаа.
Үг эвлэрэхгүй, бодол цэгцрэхгүй, ийш тийш, энд тэнд үсчээд л.
Хиймэл сормуусаа хуулж аваад санаа амрав. Хуурамч юманд бүү хуурт даа хань минь.
эрвээхий
цэцгээс цэцгэнд...
бодол дальдчина
Н. Төвшинзаяа
No comments:
Post a Comment