Thursday, October 10, 2013

"Хязгаараас цааш" бүлгэмийн нэрэмжит "Намар" сэдэвт кукайн дүн

Хайку, хайц шүлэгчдийн “Хязгаараас цааш” бүлгийн нэрэмжит “Намар” сэдэвт анхны кукайн дүн гарлаа. Кукайн наадамд оролцсон гадаад, дотоодын 22 оролцогчиддоо талархал илэрхийлж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Кукай гэдэг нь өөрийн сэрсэн сэрэл, гэгээрлээ бусадтай хуваалцах, бусдын сэрсэн яруу сайхан шүлгийг хүртэн баясах, шүүн тунгаах, бодож эргэцүүлэх сайхан боломжийг олгодог нэг ёсны наадам юм.
Энэ утгаараа наадам амжилттай сайхан болж өндөрлөлөө.

Манай оролцогчдын шүүдэр мэт тунгалаг сэрлийн орон зайд тавтай морилно уу.


1-р байр

15.  навчис xөвсөн шалбааг
       ёроолгүй мэт санагдах нь-
       намар аж

Сэрээнэнгийн Билигсайхан, Улаанбаатар

3.1.4=15

2-р байр

4.  өнөө өглөө
     амьд амьсгалгүй навчис-
     өөр эхлэл

Өлзийбатын Болортуяа, Улаанбаатар

3.1.2 =13

21. ганцаардал-
       хожуу нахиалсан
       навчис

Баярсайханы Тамир, Улаанбаатар

4.0.1= 13

3-р байр

13.  навч-
        үй олон загасны
        үхэжсэн хайрс 

Гантогтохын Лхагвадорж, Улаанбаатар

1.4.1= 12

4-р байр

6.  навч унах тоолон
     зуны хуудас эргэсээр-
     өвөл болдог

Мазхар Шахзад Хан , Пакистан улс

1.3.1=10

5-р байр

2. намар...
    навчис дээш тэмүүлсээр
    гэгээрэлд хүрчээ

Батхүүгийн Батзаяа, Улаанбаатар

0.3.3=9 оноо

16. нарсан ойд
       өнчин хус гэрэлтэх-
       намрын шөнө

Пүрэвдоржийн Амармэнд, Улаанбаатар

2.0.3=9

11. шувуудын ганганаанд
       шүүдэр далавчилахад
       нулимс асгарна...

Банзайн Хүрэлтогоо, Улаанбаатар

1.2.0= 7          

20. үтрэм ув улаан
       үелзсэн их буудай
       үүгээр гурил хийнэ

Г. Мөнхнасан, Улаанбаатар

2.0.1=7           

10.  намрын үдэш
       гэрэлт цохнуудын гялбаанд-
       тосгон бүхэлдээ гэрэлтэв

Линда Ашок, Энэтхэг улс

0.2.3=7

3. улиасны сүүдэрт-
    намрын оддыг зүүдлэн
    зүйрмэглэв

Эд Бремсон, АНУ, Норт Каролина муж

2.0.0 = 6

9. хүйтэн нар...
    сүүдрээ даран унах навчис
    үхсээр...

Мэндбаярын Маргад-Эрдэнэ, Улаанбаатар
 
0.2.2= 6

22. Цан хяруу өөрөө  
      Дун бүрээ юмсан уу
      Өвөл айсуй л ...

Гончигдоржийн Чулуун, Улаанбаатар

2.0.0= 6

8.  Төрсөн нутгийнхаа элгэнд сүүдрээ унагахгүй гэж
      Төөрөм саарал манан сүвлэж
      Бүрхэг өдөр шувууд буцна.

Оюунбадамын Сундуй, Улаанбаатар
            
1.1.0= 5

7. нарны наагуур
    тогоруун цуваа дуу хадаахад
     навч шиг гандсан тэнгэр хэврэгшинэ

Түвдэнгийн Пунцаг, Улаанбаатар

0.1.2=4

19. буцах шувуудын ганганаанд
      тариан түрүүд
      толгой гудайн бөхийжээ...

Гэсэрийн Дарьням, Улаанбаатар

0.1.2=4

12. шаргал навчис ганц нэгээр унана
      шархалсан сэтгэлийн гунигийг сэргээнэ
      би даарч байна

Лхагвасүрэнгийн Мөнхтуул, Улаанбаатар

1.0.0 = 3

18. Тэнгэр Газар
       шаргал өнгөөр ижилсэхүй -
       моддын нулимс

 Мягмарын Билгүүн, Улаанбаатар

0.0.3    =3

17. шаргал түрүүн
      толгой гудайн
      газарт шингэв

Баттулгын Чандмань, Улаанбаатар

0.0.3=3

14. навчис хөглөрч
      сэтгэл гунисан
      тэр жилийн намар...

Сэнгэдоржийн Гэрэлтуяа, Улаанбаатар

0.1.0=2           

5. эртэч бор оготно
    өвлийн бэлтгэлээ базаана-
    намрын өнгө

Энхбатын Зоригтбаатар Австри улс, Виенна хот

0.0.1 = 1         

1. Тэргэл саран гийнэ
    Дэргэд чи минь нойрсоно
    Тэртээд буга урамдана...

 Сандагдоржийн Мөнхбат, Улаанбаатар    0


Жич: Нэрсийн доор байгаа тоо нь 3 оноо, 2 оноо, 1 оноо тус бүр хэдийг авсныг илэрхийлсэн болно. Жишээ нь: 1.2.3 гэсэн нь таны хайкунд 3 оноог 1 хүн, 2 оноог 2 хүн, 3 оноог 3 хүн өгсөн гэсэн үг бөгөөд нийлбэр нь 11 болно. 

Tuesday, October 8, 2013

бодлын мөчирт
шуугих навчис-
унахгүй

Г. Баярцэцэг

leaves
whistle on a tree of thought-
do not fall


Bayartsetseg Ganbat
захгүй говьд
ингэн тэмээ буйлахад-
зам салж нийлнэ


Г. Дарьням

in the limitless Gobi
a mother camel bellows-
road nears and recedes


Darinyam Geser
араг үүрсэн ээж
зэрэглээнд дунд бөртөлзөх нь-
амар амгалан

Г. Дарьням

a mother with a basket
glimpses a mirage -
great tranquility


Darinyam Geser
намрын нар 
аягатай цайнд шингээд-
зэлгээхэн 


П. Надалсүрэн

autumn sun
merges into a cup of tea-
lukewarm


Nadalsuren Purevdorj 

Monday, October 7, 2013

тэртээд цас нурав-
хаа нэгтээ бүсгүй хүн 
ээж болж дээ


Г. Дарьням

snow shatters faraway-
a woman becomes mother
elsewhere 

Darinyam Geser

алтан хундагын амсар дүүрч
аяарханаар цэлэлзэж байна-
яг одоо


Н. Төвшинзаяа
өрцнөөс минь
үй олон навчис тасарсаар-
нүцгэрэв, би

Н.Төвшинзаяа

Friday, October 4, 2013

царцаа царгина,
чанад сэтгэлийн гүн рүү
цаашлан царгина...


Н. Төвшинзаяа
бурхан Будда 
унасан навчист шингэх-
орой намар 

Н. Төвшинзаяа

Buddha
merges in fallen leaves-
late autumn 

Tuvshinzaya Nergui

A haiku, registered in World Kigo Database\Дэлхийн кигоны датабаазад бүртгэгдсэн хайку
чиний үгс
навчистай хамт үймрэх нь-
намрын жихүү

Н. Төвшинзаяа

your words 
rustle with leaves-
autumn chill


Tuvshinzaya Nergui
хүйтэн салхинаа
сэрчигнэх навчис дундаас-
амар амгаланг олов би 

Н. Төвшинзаяа
I found peace
among the haunting leaves-
cold wind

Tuvshinzaya Nergui
шаргал навчис дээр анхны цас будархуйд- эргэн тойрон аниргүй

Н. Төвшинзаяа

first snow
on the fallen leaves-
silence all around


Tuvshinzaya Nergui
намар дундарч...
арван долооны саран
арван долоонтоо мандлаа

Н. Төвшинзаяа

mid-autumn...
the moon of day seventeen rises
for the seventeenth time

Tuvshinzaya Nergui



ахиад л намар...
арван долооны саран
аньсага дээр асгарав


Н. Төвшинзаяа


again autumn...

the moon of day seventeen
spills on my eyelids


Tuvshinzaya Nergui