зөөлөн салхинд
өвсний бүжиглэх чимээ-
намрын үдэш
Батсуурийн Бүрэнбилэг
Оролцогч хайкугаа mongoliankukai@gmail.com хаяг руу
илгээх бөгөөд овог нэр, оршин суугаа хотынхоо нэрийг дор нь бичиж явуулна.
Уралдааныг дүгнэх журам:
Зохион байгуулагчид уралдаанд ирсэн хайкуг зохиогчын нэргүйгээр жагсаан,
оролцогчдод мейлээр илгээнэ. Оролцогч 6 онооны эрхтэй бөгөөд хамгийн сайн гэж үзсэн хайкунд 6 оноогоо
хуваарилж өгнө. Жишээ нь:
№15- 3 оноо
№ 56- 2 оноо
№23- 1 оноо
Нэг хайкунд
3-аас дээш оноо өгөхгүй бөгөөд оролцогч өөрийнхөө хайкунд оноо өгөхгүй. Оноогоо явуулахдаа мөн овог нэр, оршин суудаг
хотынхоо нэрийг бичээрэй.
Оролцогчдын явуулсан онооны нийлбэрээр
хайкун дүнг гаргах ба хамгийн олон оноо авсан дарааллаар байр эзлүүлж дүгнэнэ. Уралдаанд оролцох хайкуг 2013 оны 9 сарын 21-нээс 10 сарын 05 хүртэл хугацаанд mongoliankukai@gmail.com
хаягаар хүлээж авна.
Хайкуг хүлээж авсаны дараа кукай зохион байгуулагчын зүгээс мейлээр хариу илгээх ба оролцогчид хариу явуулахдаа хугацаа хожимдохгүйг хүсье.
Хайкуг хүлээж авсаны дараа кукай зохион байгуулагчын зүгээс мейлээр хариу илгээх ба оролцогчид хариу явуулахдаа хугацаа хожимдохгүйг хүсье.
Санал өгөх хугацаа 10
сарын 6-аас 10 сарын 10 хүртэл хугацаанд байна.
Эхний 3 байр эзэлсэн
оролцогчдыг цахим сертификат, номоор шагнах бөгөөд нийт уралдаанд оролцогчдын
хайкуг “Хязгаараас цааш” бүлгийн блогт нийтлэнэ. Онооны дарааллаар эхний 10
хайкуг англи хэлнээ орчуулан бүлгийн цахим сэтгүүлд нийтлэнэ.
Цаашид кукайг уламжлал болгон явуулах ба оролцохыг
хүссэн бүх хүнд нээлттэй.
Амжилт хүсье.
Зохион байгуулах комисс
No comments:
Post a Comment