Friday, August 31, 2012

хөвчид уянгалах
хөхөөн дуунд хөрсөн өндөг
бүлээцнэ

Алтанчулууны Содхүү
сүүлчийн гишгүүр дээр
үнэн худал сүлэлдэхэд
үйлийн үр соёолсоор

Алтанчулууны Содхүү

Wednesday, August 29, 2012


одод үүлс нэвтлэн 
өвсөн дээр буугаад
гялтганана

Нэргүйн Төвшинзаяа 



ганц хэрээ
чи хэний үр билээ дээ! гэх шиг
цоо ширтэнэ

Нэргүйн Төвшинзаяа

Tuesday, August 28, 2012

Zoljargal Khurelbaatar

шувуудын нулимс
сормуусан дээр унахад
бороо гэж эндүүрнэм

Х. Золжаргал
хав харанхуй
цэцгэн дунд хэрэм
самар цөмнө

Б. Бүрэнбилэг

Monday, August 27, 2012

улаан пальтотой охин
хүйтэн ханан дээр харцаараа
хэчнээн цэцэг зурсан бол?

А. Содхүү

Sunday, August 26, 2012

далавчтай мөртлөө
нисэх тэнгэргүй
шувуудын гаслан...

А. Содхүү

Saturday, August 25, 2012

эгчийн даашинзны
цэцэг хүртэл гундсан-
энэ л намар

Н. Төвшинзаяа

this autumn- 
flowers on sister's dress
are fading too

Tuvshinzaya Nergui 

Friday, August 24, 2012


худгийн усанд зүйрмэглэх 
дүгрэг цэнхэр сар
бүлээцэхийг хүснэ 

А. Содхүү